“Түүхээ бичье” уралдаан үргэлжилж байна
Нийслэлийн 375 жилийн ойг угтаж, Нийслэлийн засаг захиргаа, тэдгээрийн харьяа байгууллагуудын үүсэл хөгжлийн түүхийг бичүүлэх, бичмэл түүхийг арвижуулах, хойч үедээ хадгалан үлдээх зорилготойгоор “Түүхээ бичье” болзолт уралдааныг зохион байгуулж байна.
Мэдээллийн алба

Уралдаан өнгөрөгч долоодугаар сарын 16-наас есдүгээр сарын 15-ны хооронд үргэжилж байгаа бөгөөд нийслэлийн харьяа байгууллагууд өөрийн байгууллагын “Түүхчилсэн лавлах”-ыг бичиж Нийслэлийн Архивын газарт албан бичгээр хүргүүлэх аж. Түүнчлэн уралдааныг есдүгээр сарын 25-ны дотор дүгнэж, тэргүүн байрыг шалгаруулан “Өргөмжлөл” мөнгөн шагналаар шагнах юм байна.
Өнөөдрийн байдлаар тус аянд Хан-Уул дүүргийн ЗДТГ, Байгаль орчин ногоон хөгжлийн газар, Гэр хорооллын хөгжлийн газар, Хүүхдийн ордон, Хөрөнгө оруулалтын газар өөрсдийн түүхээ зохион байгуулагч нарт ирүүлээд байна. Мөн УБЗАА, ОСНААУГ, Нийгмийн халамж үйлчилгээний газар, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар зэрэг байгууллагууд идэвхтэй оролцож байгаа ажээ.