Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Түүхий арьс, ширийг ирэх хоёрдугаар сар хүртэл экспортлоно

Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллан дүнг Засгийн газарт танилцуулахыг Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, Сангийн сайд Б.Болор нарт даалгалаа.

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Түүхий арьс, ширийг ирэх хоёрдугаар сар хүртэл экспортлоно
Түүхий арьс, ширийг ирэх хоёрдугаар сар хүртэл экспортлоно. Зураг: МҮОНРТ

Засгийн газраас түүхий арьс, ширийг тэр дундаа адууны ширийг нэг удаагийн арга хэмжээ болгон 2016 оны нэгдүгээр сарын 5-ны өдрөөс хоёрдугаар сарын 5-ны өдрийг хүртэл хугацаанд экспортлохыг зөвшөөрлөө. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллан дүнг Засгийн газарт танилцуулахыг Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, Сангийн сайд Б.Болор нарт даалгалаа.

Статистик мэдээгээр Монгол Улсад 2014 оны жилийн эцсийн байдлаар 2995.8 мянган толгой адуу тоологдсон бөгөөд энэ нь өмнөх онтой харьцуулахад 14.4 хувиар өссөн байна. 2011-2013 онд жилдээ 200 гаруй мянган толгой адууг хүнсэнд хэрэглэж, түүнээс гарсан ширний 90 гаруй хувийг экспортод гаргаж эдийн засгийн эргэлтэд оруулснаар малчдын орлогын тодорхой хувийг бүрдүүлж байсан бол 2014 оны жилийн эцсийн байдлаар 222.8 мянган адууны шир бэлтгэгдсэнээс дөнгөж 65.4 мянган ширхэг буюу 29 хувийг экспортлосон байна.

Хуваалцах