Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Түүхийн дурсгалыг хадгалах шинэ тоног төхөөрөмжтэй боллоо

“Монголын үндэсний музей”-д 60 мянга гаруй түүхэн дурсгалт эд өлгийн зүйлс бий. Тэгвэл тус музей үзмэрүүдээ хадгалж хамгаалах шинэ тоног төхөөрөмжтэй боллоо.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Түүхийн дурсгалыг хадгалах шинэ тоног төхөөрөмжтэй боллоо
Түүхийн дурсгалыг хадгалах шинэ тоног төхөөрөмжтэй боллоо. Зураг: МҮОНРТ

Монголын үндэсний музей”-д 60 мянга гаруй түүхэн дурсгалт эд өлгийн зүйлс бий. Тэгвэл тус музей үзмэрүүдээ хадгалж хамгаалах шинэ тоног төхөөрөмжтэй боллоо. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд “Монголын Үндэсний музейн үзмэрийн хадгалалтын тоног төхөөрөмжийг сайжруулах төсөл”-ийг манай улсын Засгийн газар Жайкатай хамтран хэрэгжүүлсэн юм. Ингэснээр Гэрэл, дулаан, чийгийг тохируулахаас гадна шавьж устгахад зориулсан 10 төрлийн тоног төхөөрөмжийг Япон улсын Засгийн газрын Соёлын буцалтгүй тусламжаар тус музейд олгожээ.

“Монголын Үндэсний музейн үзмэрийн хадгалалтын тоног төхөөрөмжийг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлэгч “Огова Сейки” компанийн монгол дахь суурин төлөөлөгч Намсрай ярилаа. Япон улсын засгийн газраас Монголын үндэсний музейд нийт 38.3 сая йен буюу ойролцоогоор 800 сая төгрөгийн өртөгтэй тоног төхөөрөмжийг олгоод байна.

Хуваалцах