Түүврийн аргаар сонгогдсон хүн ам тооллогод идэвхтэй оролцжээ
Хүн ам, орон сууцны тооллогын түүврийн аргаар хийж байгаа уламжлалт тооллого өчигдөр 22:00 цагт өндөрлөжээ.
Мэдээллийн алба

Хүн ам, орон сууцны тооллогын түүврийн аргаар хийж байгаа уламжлалт тооллого өчигдөр 22:00 цагт өндөрлөжээ. Тооллого цаг агаарын хүндрэлгүй өнгөрч, түүврийн аргаар сонгогдсон хүн амын 10 хувь идэвхтэй оролцсон байна. Үндэсний статистикийн хорооны орон нутаг дахь түр товчоод мөн сайн ажиллаж, тоологчид сонгогдсон айл өрхөөс мэдээллээ үнэн зөв, сайн цуглуулж чаджээ.
Мөн тооллогын үеэр бүртгэгчид гэртээ гал түлэлгүй хоёр хоносон гурван хүүхдийг илрүүлж, зохих арга хэмжээг авчээ. Үндэсний статитикийн хорооны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга н.Амарбалаас тооллоготой холбоотой зарим асуултад хариулт авснаа хүргэе.


















