Төв аймаг 2016 оныг "Хэрэглэгч-Баялаг бүтээгчдийг дэмжих жил" болгон зарлалаа
Өчигдөр Төв аймагт 2016 оны урианы жилийн нээлтийн арга хэмжээ боллоо.
Мэдээллийн алба

Өчигдөр Төв аймагт 2016 оны урианы жилийн нээлтийн арга хэмжээ боллоо. Төв аймгийн хувьд 2016 оныг "Хэрэглэгч-Баялаг бүтээгчдийг дэмжих жил" болгон зарласан бөгөөд аймгийн Засаг дарга Д.Баярбат, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр нар тус жилийн хүрээнд хийгдэх ажлын төлөвлөгөөгөө батлан, хамтран ажиллах гэрээг үзэглэсэн юм.
Тус арга хэмжээний үеэр Зуунмод, Баянчандмань, Жаргалант сумын үйлдвэрлэл эрхлэгчид өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, иргэдэд нээлттэй худалдлаа.


















