Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төв аймагт 69780 төл мал хорогджээ

Төв Аймгийн хэмжээнд 2017 онд 1.5 сая толгой мал хээлтүүлэгт орсноос 1 сая 14 мянган мал төллөсөн талаар аймгийн ХААГ-аас мэдээллээ. Үүнээс 961802 төл мал бойжиж 69780 толгой төл мал хоргодсон дүн мэдээтэй байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төв аймагт 69780 төл мал хорогджээ
Төв аймагт 69780 төл мал хорогджээ. Зураг: МҮОНРТ

Төв Аймгийн хэмжээнд 2017 онд 1.5 сая толгой мал хээлтүүлэгт орсноос 1 сая 14 мянган мал төллөсөн талаар аймгийн ХААГ-аас мэдээллээ. Үүнээс 961802 төл мал бойжиж 69780 толгой төл мал хоргодсон дүн мэдээтэй байна.

Төлийн хорогдол өмнөх жилийнхтэй харьцуулахад 2 дахин буурсан үзүүлэлттэй гарчээ. Харин энэ жилийн өвөл зутруухан өвөлжиж том малын зүй бус хорогдол өмнөх жилийнхтэй харьцуулахад 2 дахин их буюу 134237 толгой мал хоргоджээ. Өнгөрсөн жилийн зуншлага тааруу, ургамлын гарц муу, 2017-2018 онд отрын нөхцөлд олон мал өвөлжсөн тул малчид бог малынхаа 30 орчим хувийг хээлтүүлэгт оруулаагүй байна.

Мал төллөөд дуусч байгаа энэ үед эхний ээлжид 4-6-р сард малыг ногоожуулж тэнхрүүлэх буюу элгэн тарга авахуулах ажил хийгдэж байгааг албаныхан тодотголоо.

Мөн ямаа самнасан байгаа тул хаврын хавсарга, салхи шуурганд осгож, хорогдохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг малчид авч байна.

Сурвалжлагч: Т.Саранчимэг

Хуваалцах