Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Төв аймгийн баг Завханы багийг яллаа

Увс, Баян-Өлгий аймгийн багууд өнөөдөр 20:00 цагаас барилдана.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төв аймгийн баг Завханы багийг яллаа
Төв аймгийн баг Завханы багийг яллаа. Зураг: МҮОНРТ

Монголын үндэсний бөхийн холбооны үндэсний “Алтан цом”-ын төлөөх шигшээ барилдааны дөрөвдүгээр тойргийн барилдааны хоёр дахь өдөр Завхан, Төв аймгийн багууд учраа тааран барилдсанаас Төв аймгийн баг 15:10-аар ялалт байгууллаа.

Төв аймгийн багт улсын заан Б.Батмөнх /0/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан П.Эрхэмжаргал /2/, улсын харцага Ө.Даваабаатар /2/, улсын начин Г.Ганжад /3/, улсын начин Д.Хүдэрбулга/4/ аймгийн арслан Н.Дашдаваа /4/, нийт 15 даваа авсан бол Завхан аймгийн багт улсын гарди Б.Гончигдамба /2/, улсын харцага Л.Лха-Очир /3/, улсын харцага Д.Бат-Эрдэнэ /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн харцага Г.Анхбаяр /0/, улсын начин Б.Чимэдвандан /1/, улсын начин Т.Дүгэрдорж /4/ нийт 10 даваа авсан юм.

Увс, Баян-Өлгий аймгийн багууд өнөөдөр 20:00 цагаас барилдана.

Хуваалцах