Төв аймгийн Баяндэлгэр суманд баавгай малчин айлын өвөлжөөнд нэвтэрч, гэр сүйтгэсэн тохиолдол гарлаа
Мэдээллийн алба

Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг 1 дүгээр багийн Дархан ноёны нутагт малчин айлын өвөлжөөнд баавгай удаа дараа орж, эд хөрөнгө сүйтгэсэн нөхцөл байдал үүсээд байна. Мөн дүүргийн Нарийний ам, Хуцаагийн ам, Нүхэн зараа, Маргад-Өгөөж, Мэлз зуслангийн орчимд баавгай орж ирсэн гэх мэдээлэл иргэдийн дунд тархаад байна.
МАЛЧИД, ИРГЭДИЙН АНХААРАЛД
Баавгай дүүргийн ойр орчимд болон хөрш зэргэлдээ сумдуудад ойртож ирж байгаатай холбогдуулан
• Иргэд, малчид өөрсдийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж,
• Хамгаалах хэрэслийг бэлтгэх
• Баавгай үзэгдсэн байршлыг тухай бүрт нь мэдэгдэх
• Ойр орчмын иргэдэд мэдээлэл дамжуул
• Эрсдэлтэй бүсээр зорчихгүй байх
• Аялал, зугаалга, уулын алхалт хийхгүй байх
• Малын сэг, зэм ойр орчим байвал устгаж булах
• Харьяалах Байгаль орчны газар, Хамгаалалтын захиргаанд мэдэгдэхийг анхааруулж байна.
Иймд иргэд та бүхнийг баавгай үзэгдсэн тохиолдолд дараах дугааруудруу мэдэгдэнэ үү
Нийслэлийн байгаль орчны газрын холбогдох дугаар:
72720303
77070840
91060466




















