Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Төв+” хөгжлийн лигийг зохион байгуулна

Төв аймгийн ЗДТГ болон “Төв аймгийн залуус ТББ”-тай хамтран 2018 оны есдүгээр сард Төв аймгийн оюутан, залуучуудын “Төв+2030” фестивалийг зохион байгуулах үеэр оюутан залуучуудаас гаргасан

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Төв+” хөгжлийн лигийг зохион байгуулна
“Төв+” хөгжлийн лигийг зохион байгуулна. Зураг: МҮОНРТ

“Төв+” хөгжлийн лигийг анх удаагаа зохион байгуулна. Төв аймгийн ЗДТГ болон “Төв аймгийн залуус ТББ”-тай хамтран 2018 оны есдүгээр сард Төв аймгийн оюутан, залуучуудын “Төв+2030” фестивалийг зохион байгуулах үеэр оюутан залуучуудаас гаргасан санал санаачилгын дагуу биеийн тамир спорт тэр дундаа багийн спортын төрлийн хөгжлийг хангах, оюутан, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, амьдралын зөв хэв маягийг дадал хэвшил болгох зорилгоор ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Биеийн тамир спортын газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас аймгийн мэргэжлийн холбоод, залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудтай хамтран “Төв+” хөгжлийн лигийг сагсан бөмбөг болон волейболын төрлөөр анх удаа зохион байгуулахаар бэлтгэл хангаж эхэлсэн байна.

Иймд сумд, агентлаг, аж ахуйн нэгж байгууллагууд баг тамирчдаа бэлтгэн оролцуулах тухай саналаа дөрөвдүгээр сарын 25-ны өдөр хүртэл Залуучууд хөгжлийн төвд ирүүлэх боломжтой.

Эх сурвалж: Төв аймгийн ЗДТГ

Хуваалцах