Төв цэнгэлдэх хүрээлэн “гоёлоо өмсөж байна” (фото)
Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт “Их Монголын цэнгэл наадам ирэх цагийн ерөөл” нэрийн дор маргааш морин цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэлнэ.
Мэдээллийн алба

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт “Их Монголын цэнгэл наадам ирэх цагийн ерөөл” нэрийн дор маргааш Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэлнэ. Манай сайтын сурвалжлах баг наадмын өмнөх өдөр буюу өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнг “дурандлаа”.
Биднийг очиход үйлчилгээний ажилчид цэнгэлдэх хүрээлэнг цэвэрлэж, наадмыг үзэгч олонд шууд дамжуулан хүргэх телевизийн уран бүтээлчид техник хэрэгслээ суурилуулж байлаа. Мөн цэнгэлдэх хүрээлэнгийн гадна наадамчин олонд үйлчлэх асар шил шилээ даган баригдаж байв.


















