Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Тувагийн алдарт дуучин Сайнхо Намтчулак Монголд дахин тоглолтоо хийнэ

Тэрбээр манай улсад 2013 онд бүрэн хэмжээний тоглолтоо хийж байсан ба энэ удаа хуучин болон шинэ уран бүтээлээсээ толилуулахаас гадна “Survival Songs Of Ene-Sai” хэмээх шинэхэн цомгоо танилцуулах аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тувагийн алдарт дуучин Сайнхо Намтчулак Монголд дахин тоглолтоо хийнэ
Тувагийн алдарт дуучин Сайнхо Намтчулак Монголд дахин тоглолтоо хийнэ. Зураг: МҮОНРТ

Монгол туургатны үнэт өв хөөмий, уртын дуу, хэл хуур зэрэг уламжлалт соёлыг орчин цагийн хөгжмийн урсгалтай хослуулан электро, дэйнс, техно хөгжмөөр уран бүтээлээ туурвидаг Тувагийн алдарт дуучин Сайнхо Намтчулак энэ сарын 4-нд "Arte club"-т Монголын үзэгчдэд зориулан "Irreversible vol4 with Sainkho" тоглолтоо хийх гэж байна.

Тус тоглолтод урилгаар “Something's brewing” хамтлаг Сайнхотой хамтран түүний дуунуудаас бүрдсэн үзүүлбэр бэлдсэн бол Elastic Lights өөрсдийн уран бүтээлээ хүргэж, шинэ залуу артист, DJ Odissey болон eid55558.55 хөгжмийн сэтээ толилуулах байна. Зохион байгуулагчдын зүгээс энэхүү тоглолтын гол онцлог илүү performance, DJ тоглолт хэмээсэн бөгөөд “SAINKHO Ethno Tribal b.p.m” цомгоо бүрэн толилуулах нь ээ.

Тэрбээр манай улсад 2013 онд бүрэн хэмжээний тоглолтоо хийж байсан ба энэ удаа хуучин болон шинэ уран бүтээлээсээ толилуулахаас гадна “Survival Songs Of Ene-Sai” хэмээх шинэхэн цомгоо танилцуулах аж.

Хуваалцах