Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Туялзуур сэлэмний Азийн Залуучуудын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт болно

Монголын туялзуур сэлэмний холбооны зүгээс 2023 Залуучуудын АШТ-нийг зохион байгуулах шалгаруулалтад оролцож, нийт гишүүдийн олонхын саналыг авч эрх авчээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Туялзуур сэлэмний Азийн Залуучуудын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт болно
Туялзуур сэлэмний Азийн Залуучуудын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт болно. Зураг: МҮОНРТ

Азийн туялзуур сэлэмний холбоо (FCA)-ны Ерөнхий Ассамблей 2022 оны 4 дүгээр сарын 3-нд АНЭУ-ын Дубай хотноо зохион байгуулагдсан билээ.

Хурлаар АТСХ (FCA)-ны Үндсэн дүрмийг шинээр баталсан байна. Түүнчлэн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцэн баталж, тэмцээн зохион байгуулах эрхийг санал хураалтаар шийдвэрлэв. Монголын туялзуур сэлэмний холбооны зүгээс 2023 Залуучуудын АШТ-нийг зохион байгуулах шалгаруулалтад оролцож, нийт гишүүдийн олонхын саналыг авч эрх авчээ.

Түүнчлэн МТСХ-ны ерөнхийлөгч А.Ганхуяг АТСХ, (FCA) Төв Азийн холбооны (CAFC) ерөнхийлөгч нартай уулзалт хийж, санал солилцжээ.

Хуваалцах