Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Туялзуур сэлэмний Өсвөр үе, залуучуудын УАШТ, Багачуудын цомын тэмцээн боллоо

Б.Гандөл болон Б.Энхмэнд, Б.Баярчимэг, дасгалжуулагч Ц.Жигжидсүрэн, Г.Халиунаа, Л.Шинэтулга нарт Монголын туялзуур сэлэмний холбооны Удирдах зөвлөлийн гишүүд өргөмжлөл, талархлын зүйлс гардуулав.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Туялзуур сэлэмний Өсвөр үе, залуучуудын УАШТ, Багачуудын цомын тэмцээн боллоо
Туялзуур сэлэмний Өсвөр үе, залуучуудын УАШТ, Багачуудын цомын тэмцээн боллоо. Зураг: МҮОНРТ

Монголын туялзуур сэлэмний холбооны Өсвөр үе, залуучуудын УАШТ-2022, Багачуудын цомын тэмцээнд нийт 7 клубийн 90 гаруй хүүхэд, залуус оролцож энэ сарын 7, 8-нд Хан Хиллс спорт цогцолборт хоёр өдрийн турш хурд хүчээ сорьж, шилдгүүдээ тодрууллаа.

Түүнчлэн “Ташкент” -2022 Ази тивийн өсвөр, залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, хүрэл медаль хүртсэн Б.Гандөл болон Б.Энхмэнд, Б.Баярчимэг, дасгалжуулагч Ц.Жигжидсүрэн, Г.Халиунаа, Л.Шинэтулга нарт Монголын туялзуур сэлэмний холбооны Удирдах зөвлөлийн гишүүд өргөмжлөл, талархлын зүйлс гардуулав.

Хуваалцах