Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“ТВ Коктейль”-ийн залуус шинэ киногоор бэлэг барина

“ТВ Коктейль” хамтлагийн залуус “Омарын эрэлд” адал явдалт, инээдмийн уран сайхны киноны хийц, зураг авалтын агшнуудаа олон нийтэд дэлгээд байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“ТВ Коктейль”-ийн залуус шинэ киногоор бэлэг барина
“ТВ Коктейль”-ийн залуус шинэ киногоор бэлэг барина. Зураг: МҮОНРТ

“ТВ Коктейль” хамтлагийн залуус “Омарын эрэлд” адал явдалт, инээдмийн уран сайхны киноны хийц, зураг авалтын агшнуудаа олон нийтэд дэлгээд байна. Тэд "Омарын эрэлд" уран сайхны киноны зураг авалтын 40 хувийг БНСУ-д хийжээ. Солонгос улсад авсан зураг авалт нь албан ёсны зөвшөөрөлтэйгээр хийгдсэнээрээ онцлог юм.

Уг киноны зохиолыг жүжигчин, дуу оруулагч Б.Энхбаяр бичсэн бол ерөнхий найруулагчаар Ж.Сэнгэдорж, продюссероор С.Жавхлан, Э.Цолмонбаяр, зураглаачаар “Логик” фильм студийн Э.Нэргүй, хөгжмийн зохиолчоор “Ертөнц” цомгийн зохиолч Г.Онон нар ажиллажээ.

Киноны гол дүрд “ТВ Коктейль” хамтлагийн залуус бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглосон ба жүжигчин Б.Навчаа, Д.Дэлгэрсайхан, Б.Баатархүү, Х.Манлайбаатар, Р.Адъяа нар оролцон тогложээ. Ирэх арваннэгдүгээр сарын 6-нд кино театруудад нээлтээ хийх "Омарын эрэлд” адал явдалт инээдмийн уран сайхны киноны албан ёсны трейлер цацагдлаа.

Хуваалцах