ТЗУГ-ын дарга Б.Үнэнбат Тайванийн төлөөлөгчидтэй уулзлаа
ХЗДХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Үнэнбат Тайванийн ХЗЯ-ны Хууль зүйн академийн ерөнхийлөгч хатагтай Пи Ху Цай тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Мэдээллийн алба

ХЗДХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Үнэнбат Тайванийн ХЗЯ-ны Хууль зүйн академийн ерөнхийлөгч хатагтай Пи Ху Цай тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уг академи нь Монголын Прокурорын байгууллагын албан хаагчдыг жил бүр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулдаг байна. Төлөөлөгчид энэ жилийн сургалтад хамрагдах албан хаагчдын хичээлийн хөтөлбөрийг эцэслэн тохиролцсон байна. Тайваний Хууль зүйн академийн ерөнхийлөгч Пи Ху Цай уулзалтын үеэр “Монголд жавар тачигнасан өвөл болж байгаа ч Монголчууд халуун дотноор угтан авч байна” гэсэн юм.
Монголын прокурорын байгууллага, Тайванийн Хууль зүйн академи хамтын ажиллагаа улам өргөжүүлж, Тайванийн сургагч багш нар Монголд айлчилж, хичээл заахаар болсныг дуулгав. ТЗУГ-ын дарга Б.Үнэнбат Тайванийн төлөөлөгчидтэй уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлээд ХЗДХЯ чиг үүрэг, бүтэц, хууль эрх зүйн шинэтгэлийн талаар танилцууллаа.
Эх сурвалж: Хууль зүйн дотоод хэргийн яам


















