Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"U-23" насны ДАШТ өнөөдөр эхэлнэ

20 байгууллагын 120 гаруй тамирчин, эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд өрсөлдөж дараах тамирчид шалгарсан юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"U-23" насны ДАШТ өнөөдөр эхэлнэ
"U-23" насны ДАШТ өнөөдөр эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Чөлөөт бөхийн 23 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлнэ.

Тус тэмцээн болон Азийн АШТ-д эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдыг сонгох "Сорил" барилдаан энэ сарын 14, 15-нд Спортын төв ордны чөлөөт бөхийн бэлтгэлийн зааланд болсон билээ.

20 байгууллагын 120 гаруй тамирчин, эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд өрсөлдөж дараах тамирчид шалгарсан юм.

ДАШТ өнөөдрөөс 26-ны хооронд Кыргызстаны нийслэл Бишкект болох бол Азийн АШТ ирэх аравдугаар сарын 17-23-нд Испанийн Понтеведра хотод болно.

"Сорил" тэмцээний аваргууд

Эрэгтэйчүүд:

57 кг: Эрдэнэбилэгийн Дөлөө (Алдар)

61 кг: Нармандахын Наранхүү (Хасу-Мегастарс)

65 кг: Намсрайн Ганбаяр (Женко)

70 кг: Батдэлгэрийн Баттулга (Алдар)

74 кг: Болдбаатарын Сандуйжадамба (Спортын төв сургууль)

79 кг: Энхбаярын Бямбадорж (Баянхонгор)

86 кг: Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ (Хилчин)

92 кг: Дагвадоржийн Оргилох (Хасу-Мегастарс)

97 кг: Эрдэнэтуяагийн Уугангэрэл (Арслан)

125 кг: Энхтүвшингийн Батмагнай (Алдар)

Эмэгтэйчүүд:

50 кг: Мөнхбатын Мөнхгэрэл (Сонгинохайрхан дүүрэг, MJ клуб)

53 кг: Батхуягийн Хулан (Аврагч)

55 кг: Батмөнхийн Отгонтуяа (Алдар)

57 кг: Батцоожийн Марал (Женко)

59 кг: Бат-Эрдэнийн Эрдэнэсувд (Женко)

62 кг: Батсүхийн Ганцэцэг (Хасу-Мегастарс)

65 кг: Мөнхбаатарын Цолмон (Сонгинохайрхан дүүрэг, MJ клуб)

68 кг: Энхсайханы Дэлгэрмаа (Хасу-Мегастарс)

72 кг: Доржсүрэнгийн Цогзолмаа (Их шавь)

76 кг: Баярбаатарын Сарнай (Налайх)

Хуваалцах