У.Бямбажавыг “Алтан гадас” одонгоор шагнав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар АНУ-ын Лос Анжелес хот дахь Сумо бөхийн холбооны гэрээт тамирчин Уламбаярын Бямбажавыг “Алтан гадас” одонгоор шагнасныг Монгол Улсаас Сан Франциско хотноо суугаа Ерөнхий консул Э.Галбадрал гардуулан өгсөн байна.
Мэдээллийн алба

Тэрбээр Японы мэргэжлийн сумо бөхийн дэвжээнээ нэгэн үе Дайшёочи нэрээр барилдаж байгаад сонирхогчдын сумод шилжсэн юм. Түүнчлэн сонирхогчдын сумо бөхийн дэлхийн дөрвөн удаагийн аварга, АНУ-ын нээлттэй тэмцээний үнэмлэхүй аварга болжээ.

Үүнээс гадна У.Бямбажав кино урлаг, олон төрлийн сурталчилгаанд амжилттай тоглосон байдаг.