Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ө.Эрдэнэбаатар хагас шигшээд шалгарч үлдлээ

Тэрбээр өмнөх барилдаанд Казахстан улсын тамирчинтай хүч үзэж, 4:0-ийн харьцаагаар ялалт байгуулав.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ө.Эрдэнэбаатар хагас шигшээд шалгарч үлдлээ
Ө.Эрдэнэбаатар хагас шигшээд шалгарч үлдлээ. Зураг: МҮОНРТ

Азийн зуны спортын XVIII наадмын жюүжицү бөхийн барилдаан үргэлжилж байна. Дөнгөж сая манай улсын 56 кг-ын жингийн тамирчин Ө.Эрдэнэбаатар хагас шигшээд шалгарч үлдлээ. Ингэснээр тэр медалийн оосроос атгах боломж ойртож байна.

Тэрбээр өмнөх барилдаанд Казахстан улсын тамирчинтай хүч үзэж, 4:0-ийн харьцаагаар ялалт байгуулав.

Хэрвээ тэр медаль хүртвэл Монгол Улс жюүжцү бөхийн төрлөөр анх удаа Азийн наадмаас медаль хүртэх юм.

Сонирхуулахад уг төрөлд манай улс 14 бөхөө өрсөлдүүлж байна.

Хуваалцах