Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

У.Мөнх-Эрдэнэ "Ent haun cup" олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ

Түүний хувьд боксын рингэнд гараагүй гурван жил болсон. Өдгөө 36 насыг шүргэж яваа Мөөгий гавьяат маань их спортдоо эргэн ирснээ Голландын рингэнд зарлаж, бас болоогүй финалд шалгарсан нь гайхалтай. Ёстой л ясны тамирчин гэдгээ харуулж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
У.Мөнх-Эрдэнэ "Ent haun cup" олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ
У.Мөнх-Эрдэнэ "Ent haun cup" олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ. Зураг: МҮОНРТ

Сонирхогчдын боксын "Ent haun cup" олон улсын тэмцээн Голланд Улсад саяхан болж өндөрлөлөө.

Энэ тэмцээнд дасгалжуулагч Н.Баяраагийн удирдлага дор "Лондон-2012" олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл, Дэлхийн цомын мөнгө, Азийн АШТ-ий алт, хүрэл, Зүүн Азийн наадмын аварга, Азийн наадмын мөнгөн медальт, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ оролцож, мөнгөн медаль хүртсэн байна.

Түүний хувьд боксын рингэнд гараагүй гурван жил болсон. Өдгөө 36 насыг шүргэж яваа Мөөгий гавьяат маань их спортдоо эргэн ирснээ Голландын рингэнд зарлаж, бас болоогүй финалд шалгарсан нь гайхалтай. Ёстой л ясны тамирчин гэдгээ харуулж байна.

Голландад болсон тэмцээнд 18 орны 100 гаруй ширэн бээлийтэн өрсөлдсөн бөгөөд манай гавьяат өөрийн дархан жин буюу 64 кг-д тулалджээ. Тус жинд тэмцээн зохион байгуулагч орны боксчин түрүүлсэн юм байна.

Хуваалцах