Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

У.Мөнх-Эрдэнэ гурван жилийн дараа дэвжээнд гарсан ч алтан медаль хүртэв

"Капитрон" банкны нэрэмжит Монголын шилдэг боксчдын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордны "А" зааланд дөрвөн өдөр болж, өчигдөр аваргуудаа тодрууллаа.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
У.Мөнх-Эрдэнэ гурван жилийн дараа дэвжээнд гарсан ч алтан медаль хүртэв
У.Мөнх-Эрдэнэ гурван жилийн дараа дэвжээнд гарсан ч алтан медаль хүртэв. Зураг: МҮОНРТ

"Капитрон" банкны нэрэмжит Монголын шилдэг боксчдын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордны "А" зааланд дөрвөн өдөр болж, өчигдөр аваргуудаа тодрууллаа.

Тэмцээнд Монгол Улсын гавьяат тамирчин Д.Отгондалай, ОУХМ Б.Түвшинбат нар оролцоогүй ч "Лондон-2012" олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл, Азийн АШТ-ий мөнгөн медаль, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ тулалдсан нь спорт сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татсан.

Тэрбээр боксын рингэнд гараагүй гурван жил болсон ч 35 насандаа 64 кг-ын жинд аваргалсан нь тэмдэглүүштэй зүйл болов. Түүнтэй алтан медалийн төлөө 15 насаар дүү "Хүч" спорт хорооны тамирчин М.Батбаяр хүч үзэж ялагдсан юм.

Хуваалцах