Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ө.Мөнхжин “Балетын олимп”-ын сүүлийн шалгаруулалтад оролцоно

“Балетын олимп” хэмээгддэг Олон улсын балетын XIV уралдаан 1969 оноос 4 жил тутам зохион байгуулагдаж ирсэн бөгөөд энэ сарын 3-11-нд Большой театрын тайзнаа амжилттай үргэлжилж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ө.Мөнхжин “Балетын олимп”-ын сүүлийн шалгаруулалтад оролцоно
Ө.Мөнхжин “Балетын олимп”-ын сүүлийн шалгаруулалтад оролцоно. Зураг: МҮОНРТ

“Балетын олимп” хэмээгддэг Олон улсын балетын XIV уралдаан 1969 оноос 4 жил тутам зохион байгуулагдаж ирсэн бөгөөд энэ сарын 3-11-нд Большой театрын тайзнаа амжилттай үргэлжилж байна.

Монгол Улсаа төлөөлөн тус тэмцээнд гавьяат жүжигчин О.Анужин, балетын гоцлооч Б.Марал, Г.Нямцэрэн, Ө.Мөнхжин, О.Даваадорж, А.Тэмүүлэн, Х.Галтулга, Д.Нацагдорж нар оролцож байна.

Өчигдөр авсан мэдээгээр Дуурь, бүжгийн эрдмийн театрын балетын гоцлооч Ө.Мөнхжин сүүлийн шалгаруулалтад тунан үлдлээ. Төгсгөлийн шалгаруулалтад Ө.Мөнхжин Большой театрын симфони найрал хөгжимтэй Ц.Пунигийн Корсар, П.И.Чайковскийн Щелкунчик балетын эрэгтэй гоцлоочийн вариацуудыг бүжиглэн өрсөлдөх аж.

Сонирхуулахад, Ө.Мөнхжин ОХУ-ын Пермь хотын Сонгодог бүжгийн сургуулийг балетын жүжигчин мэргэжлээр төгсөж, 2018 оноос Дуурь, бүжгийн эрдмийн театрт балетын жүжигчнээр ажиллаж байна. Түүний олон улсын тэмцээнд үзүүлж байсан амжилтуудаас дурдвал 2017 онд БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулагдсан “IBCC 2017” тэмцээнээс тусгай байр, 2019 онд ОХУ-ын Улаан-Үд хотод зохион байгуулагдсан “Российско-Японский Евразийский конкурс артистов балета” тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн юм.

Хуваалцах