Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ө.Мөнхжин Олон улсын балетын уралдаанд амжилттай оролцож “Дипломант” боллоо

эрэгтэй ганцаарчилсан төрөлд балетын гоцлооч Өлзийжаргалын Мөнхжин “Тусгай байр” эзэлж “Дипломант” болжээ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ө.Мөнхжин Олон улсын балетын уралдаанд амжилттай оролцож “Дипломант” боллоо
Ө.Мөнхжин Олон улсын балетын уралдаанд амжилттай оролцож “Дипломант” боллоо. Зураг: МҮОНРТ

1969 оноос дөрвөн жил тутам зохион байгуулагдаж ирсэн “Балетын олимп” хэмээгддэг Олон улсын балетын XIV уралдаан Большой театрын тайзнаа энэ сарын 3-11-нд болсон билээ.

Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн дасгалжуулагч багшаар ДБЭТ-ын балетмейстер Х.Гэрэлчимэг /Монгол Улсын Гавьяат жүжигчин/, балетын тэргүүн гоцлооч Б.Баасансүрэн /МУСТА/ нар ахлан ДБЭТ-ын балетын тэргүүн гоцлооч О.Анужин / Монгол Улсын Гавьяат жүжигчин/, балетын гоцлооч Б.Марал, Г.Нямцэрэн, Д.Нацагдорж /МУСТА/ Ө.Мөнхжин, О.Даваадорж, А.Тэмүүлэн, Х.Галтулга нар амжилттай оролцлоо.

Энэ дундаас эрэгтэй ганцаарчилсан төрөлд балетын гоцлооч Өлзийжаргалын Мөнхжин “Тусгай байр” эзэлж “Дипломант” болжээ.

Хуваалцах