Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“U-Pera” хамтлагийнхан эмэгтэйчүүдийн хорих ангийн хүмүүжигчдэд сэтгэлийн дэм өгөв

Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын дэргэдэх “U-Pera” хамтлагийн залуус өнгөрөгч амралтын өдөр ШШГЕГ-ын харьяа Эмэгтэйчүүдийн 407 дугаар хорих ангид хүмүүжиж буй бүсгүйчүүдэд сэтгэлийн дэм өгч, ая дуугаараа бэлэг барилаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“U-Pera” хамтлагийнхан эмэгтэйчүүдийн хорих ангийн хүмүүжигчдэд сэтгэлийн дэм өгөв
“U-Pera” хамтлагийнхан эмэгтэйчүүдийн хорих ангийн хүмүүжигчдэд сэтгэлийн дэм өгөв. Зураг: МҮОНРТ

Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын дэргэдэх “U-Pera” хамтлагийн залуус өнгөрөгч амралтын өдөр ШШГЕГ-ын харьяа Эмэгтэйчүүдийн 407 дугаар хорих ангид хүмүүжиж буй бүсгүйчүүдэд сэтгэлийн дэм өгч, ая дуугаараа бэлэг барьсан байна.

Түүнчлэн тус ангид ял эдлэж буй хүүхэдтэй эмэгтэйчүүдэд гарын бэлэг гардуулсан ажээ. Хандивын тоглолтынхоо талаар “U-Pera” хамтлагийн ахлагч Б.Гантөмөр “Манай хамтлагын зүгээс энэ 2015 оныг сайн үйлсийн он болгох бодолтой байгаа. Бид өмнө нь сэтгэлийн дэмээр дутсан олон хүнд урам өгч, тоглолтоо үнэ төлбөргүй толилуулж байсан. Энэ удаад Эмэгтэйчүүдийн хорих ангид хоригдож байгаа бүсгүйчүүдэд ая дуугаа хүргэлээ. Тэд бидний тоглолтын хариуд бидэнд ч мөн адил сэтгэлийн дэм өглөө. Тун удахгүй суллагдаж очоод тоглолтыг чинь үзнэ гэх бүсгүйчүүд ч их байсан. Урлаг, уран сайхны арга хэмжээнээс хол байдаг бүсгүйчүүд бидний дууг даган дуулж, дууны маань аянд бүжиглэж, нэг өдрийг ч болсон сэтгэл өөдрөг үдсэн байх гэдэгт итгэлтэй байна” хэмээн ярьсан юм.

Хуваалцах