Ө.Пүрэвсүрэн дөрвөн насны ангилалд тивийн медальтан болов
Өчигдөр 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт, Баянхонгор аймгийн тамирчин ОУХМ Өлзийсайханы Пүрэвсүрэн тойргийн сүүлийн барилдаандаа Узбекистаны Ариухан Жумабаеваг 10:0-ээр ялав.
Мэдээллийн алба

Өчигдөр 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт, Баянхонгор аймгийн тамирчин ОУХМ Өлзийсайханы Пүрэвсүрэн тойргийн сүүлийн барилдаандаа Узбекистаны Ариухан Жумабаеваг 10:0-ээр ялав.
Тэрбээр өсвөр үе (2017 онд алт, 2015, 2016 онд хүрэл), залуучууд (2018 онд хүрэл), 23 хүртэлх нас (2019 онд алт) хүртэж байсан бол ийн насанд хүрэгчдийн ангилалд Азийн аваргын медальтан болж байна. Баянхонгор аймгийн дасгалжуулагч С.Мөнхдуулдах дөрвөн шавиа Азийн аваргад сойж байгаа бөгөөд өчигдөр хоёр шавь нь хүрэл медаль хүртлээ.


















