Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

У.Сүрэнжав паралимпын анхны эмэгтай аварга боллоо

Энэ өдрүүдэд Франц Улсын нийслэл Парис хотноо Зуны паралимпын наадам үргэлжил эхний медалийн эзэд тодорч эхлээд байна. Тус наадмын Таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-ийн ангилалд өрсөлдсөн Үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт, Азийн АШТ-ий алт, хүрэл медальт ОУХМ У.Сүрэнжав Параоли

П2
Парис 2024

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
У.Сүрэнжав паралимпын анхны эмэгтай аварга боллоо
У.Сүрэнжав паралимпын анхны эмэгтай аварга боллоо. Зураг: МҮОНРТ

Энэ өдрүүдэд Франц Улсын нийслэл Парис хотноо Зуны паралимпын наадам үргэлжилж, эхний медалийн эзэд тодорч эхлээд байгаа энэ өдөр Таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-ийн ангилалд өрсөлдсөн Үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт, Азийн АШТ-ий алт, хүрэл медальт ОУХМ У.Сүрэнжав "Парис-2024" Паралимпын анхны алтан медалийг эх орондоо авчирлаа.

Өдгөө 24 настай тэрбээр Египетийн тамирчин Салма Али Абд Ал Монеем Хассан, Мексикийн тамирчин Жессика Гарсиа, Ираны тамирчин Захра Рахими нарыг ялсан юм.

Ийнхүү Монгол Улс түүхэндээ анх удаа таеквондогийн төрлөөр олимпын аваргатай болж, олимпын тэнгэрт алтан соёмбот төрийн далбаа мандаж, Монгол төрийн дуулал эгшиглэлээ.

Хуваалцах