Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

У.Сүрэнжаваас допингийн төрөлд багтах бэлдмэл буюу фурсамид илэрчээ

Д.Энхбат тус холбооны ерөнхийлөгчөөр 12 жил ажилласан бөгөөд ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр дэд ерөнхийлөгч А.Түмэнжаргал ажиллах аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
У.Сүрэнжаваас допингийн төрөлд багтах бэлдмэл буюу фурсамид илэрчээ
У.Сүрэнжаваас допингийн төрөлд багтах бэлдмэл буюу фурсамид илэрчээ. Зураг: МҮОНРТ

БНСУ-д өнгөрөгч есдүгээр сард болсон таеквондогийн олон улсын тэмцээнд оролцсон У.Сүрэнжаваас допингийн төрөлд багтах бэлдмэл буюу фурсамид илэрчээ.

Үүнээс болж Монголын таеквондогийн холбооны ерөнхийлөгч Д.Энхбат, гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнэ нар тамирчнаа хориотой бодис хэрэглэхээс сэргийлж чадаагүйдээ харамсч, ёс зүйн хариуцлага хүлээн ажлаа өгөхөөр болсон байна.

Д.Энхбат тус холбооны ерөнхийлөгчөөр 12 жил ажилласан бөгөөд ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр дэд ерөнхийлөгч А.Түмэнжаргал ажиллах аж.

Монголын таеквондогийн холбооны ээлжит бус их хурлыг ирэх сард багтаан хуралдуулахаар төлөвлөж байгаа юм байна.

Хуваалцах