УБТЗ дамжин өнгөрөх тээврээ 2 дахин нэмэгдүүлэх боломжтой
Тодруулбал, тус нийгэмлэг дотоодын тээврээс алдагдал үүрч дамжин өнгөрөх тээврээс алдагдлаа нөхсөөр ирсэн.
Мэдээллийн алба

УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэг дамжин өнгөрөх тээврээ энэ онд хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой болжээ. Тодруулбал, тус нийгэмлэг дотоодын тээврээс алдагдал үүрч дамжин өнгөрөх тээврээс алдагдлаа нөхсөөр ирсэн. Өнгөрөгч онд хоёр сая тонн ачаа барааг дамжин тээвэрлэсэн байна. Энэ жил ОХУ-аас БНХАУ руу тээвэрлэх 3.2 сая тонн түүхий нефтийг дамжин өнгөрүүлэх нь дотоодын тээврийн алдагдлыг нөхөх, ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлж байна гэж УБТЗ-ын Ерөнхий инженер Ц.Бат-Эрдэнэ ярилаа.


















