"Учиртай гурван толгой” дуурь тоглогдоно
Тус театрын хамт олон энэ жилийн баярын өдрийг “Хүмүүнлэг Монголын соёлтой ирээдүйн төлөө” зорилтын дор зохион байгуулж байгаа юм.
Мэдээллийн алба

"Монгол Улсын соёл урлагийн ажилтны баярын өдөр” энэ сарын 9-16-нд тохиож байгаа билээ.
Уг өдрийг тохиолдуулан УДБЭТ-ын уран бүтээлчид нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд зориулан хүмүүнлэгийн тоглолт, арга хэмжээ зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ онд Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн төв, БХЯ-тай хамтран нийслэлд үйл ажиллагаагаа явуулж байгаа 30 гаруй асрамжийн газрын хүүхдүүд, тусгай сургалттай 29, 55, 25, 116 дугаар сургуулийн сурагчид, өрх толгойлсон эмэгтэйчүүдэд зориулан “Учиртай гурван толгой” дуурийг үнэ төлбөргүй тоглох аж.
Тус театрын хамт олон энэ жилийн баярын өдрийг “Хүмүүнлэг Монголын соёлтой ирээдүйн төлөө” зорилтын дор зохион байгуулж байгаа юм.
"Учиртай гурван толгой” дуурь энэ сарын 15-нд тоглогдоно.


















