Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Удаан хүлээлгэсэн “Их эе” хуралдана

Уг хуралдаанд 10 аварга, 14 арслан, 10 гарьд, 27 заан цолтой бөхийн бүрэлдэхүүнтэйгээр оролцох аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Удаан хүлээлгэсэн “Их эе” хуралдана
Удаан хүлээлгэсэн “Их эе” хуралдана. Зураг: МҮОНРТ

Зэвсэгт хүчний 97 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан маргааш Монгол бөхийн өргөөнд болно.

Уг барилдаанд хүч үзэх бөхчүүдийн бүртгэлийг өчигдөр, өнөөдөр цахимаар бүртгэж байна.

Мөн МҮБХ-ны наймдугаар “Их эе”-ийн хурал энэ сарын 24-нд болно. Уг хуралдаанд 10 аварга, 14 арслан, 10 гарьд, 27 заан цолтой бөхийн бүрэлдэхүүнтэйгээр оролцох аж.

Түүнчлэн улсын харцага, начин болон аймаг цэргийн цолтой бөхчүүдээс төлөөлөл болгож журмын дагуу оролцуулах юм байна.

Хуваалцах