УДБЭТ-ын хамт олон урлагийнхныг спортоор дуэлд дуудлаа
Театрын уран бүтээлчид 60 жилийн ойн хүрээнд ирэх зун байгууллагынхаа нэрэмжит спортын тэмцээнийг мэргэжлийн театр урлагийн байгууллагууд дунд зохион байгуулахаа дуулгалаа.
Мэдээллийн алба

Дуурь, бүжгийн эрдмийн театр анх 1963 оны тавдугаар сарын 15-ны өдөр "Евгений Онегин" дууриар сонгодог бүтээлээ дагнан бүтээх түүхэн замналаа эхэлсэн түүхтэй.
Ийнхүү Монголд сонгодог урлаг хөгжөөд 60 дахь жилтэйгээ золгож байна. Урлагийн нарийн мэргэжлийн уран бүтээлчдийн хувьд спортоор хичээллэхийг хатуу хориглодог. Гэсэн ч тус театрын уран бүтээлчид жилдээ нэг удаа зохион байгуулдаг байгууллагынхаа спорт өдөрлөгт идэвхтэй оролцож байна.
Театрын уран бүтээлчид 60 жилийн ойн хүрээнд ирэх зун байгууллагынхаа нэрэмжит спортын тэмцээнийг мэргэжлийн театр урлагийн байгууллагууд дунд зохион байгуулахаа дуулгалаа.


















