Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

УДБЭТ-ын тайзнаа өнөөдөр “Учиртай гурван толгой” жүжиг тоглоно

УДБЭТ-ын тайзнаа өнөөдөр “Учиртай гурван толгой” жүжиг тоглоно. Энэ удаагийн тоглолтыг МУГЖ Д.Пүрэвсүрэнгийн 90 насны ойд зориулсан толилуулж байгааг уран бүтээлчид нь хэлж байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УДБЭТ-ын тайзнаа өнөөдөр  “Учиртай гурван толгой” жүжиг тоглоно
УДБЭТ-ын тайзнаа өнөөдөр “Учиртай гурван толгой” жүжиг тоглоно. Зураг: МҮОНРТ

УДБЭТ-ынтайзнаа өнөөдөр “Учиртай гурван толгой” жүжиг тоглоно. Энэ удаагийн тоглолтыг МУГЖ Д.Пүрэвсүрэнгийн 90 насны ойд зориулсан толилуулж байгааг уран бүтээлчид нь хэлж байна.

Тэрээр 1950-иад оноос эхлэн “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаа, 1970-аад оноос Хоролмаагийн дүрийг бүтээж эхэлсэн бөгөөд эсрэг дүрийн хоёр эмэгтэйг чадварлагаар бүтээсэн уран бүтээлч юм. “Учиртай гурван толгой” дуурийг тоглоход 160 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгааг УДБЭТ-ын Ерөнхий найруулагч Г.Эрдэнэбаатар хэллээ.

МУГЖ Д.Пүрэвсүрэн "Учиртай гурван толгой" дуурийн Нансалмаа, Хоролмаа нараас гадна Хан Намжил дуурийн Норовлхам, Халиун, Үнэн дуурийн Ядмаа, Хөхөө Намжилын Уянга гээд тайзны олон дүрийг бүтээжээ.

Хуваалцах