Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

УДЭТ-ийн жүжигчид “Оддын өвчин” “тусчээ”

Улсын драмын эрдмийн театр (УДЭТ) ирэх сарын 15-нд шинэ уран бүтээлээр хөшгөө нээхээр болсон байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УДЭТ-ийн жүжигчид “Оддын өвчин” “тусчээ”
УДЭТ-ийн жүжигчид “Оддын өвчин” “тусчээ”. Зураг: МҮОНРТ

Улсын драмын эрдмийн театр (УДЭТ) ирэх сарын 15-нд шинэ уран бүтээлээр хөшгөө нээхээр болсон байна. Тус театрын уран бүтээлчид энэ оны хоёр дахь шинэ уран бүтээлээр найруулагч, жүжгийн зохиолч К.Людвигийн “Оддын өвчин” инээдмийн жүжгийг сонгожээ. Тус бүтээлийг соёлын гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Ганхуяг орчуулсан бол УДЭТ-ийн найруулагч, соёлын тэргүүний ажилтан Ч.Түвшингийн найруулгаар үзэгчдэд хүрэх юм байна. Мөн “Оддын өвчин” бүтээлийн зураачаар соёлын тэргүүний ажилтан С.Ариунболд, хөгжмийн зохиолчоор урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Энхбаяр нар ажиллаж байна.

Түүнчлэн тус жүжгийн гол дүрийг соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Э.Тодгэрэл, Ц.Баясгалан, Г.Алтангэрэл, Н.Баярмаа, жүжигчин Ц.Жаргалсайхан, Б.Золжаргал, Б.Золзаяа нар бүтээж байгаа аж.

Хуваалцах