Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

УДЭТ үзвэрийн шинэ жилийн нээлтээ хийлээ

Улсын драмын эрдмийн театр 2018-2019 оны үзвэрийн жилийн нээлтээ Америкийн алдарт зохиолч К.Людвигийн "Оддын өвчин" инээдмийн жүжгээр нээлээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УДЭТ үзвэрийн шинэ жилийн нээлтээ хийлээ
УДЭТ үзвэрийн шинэ жилийн нээлтээ хийлээ. Зураг: МҮОНРТ

Улсын драмын эрдмийн театр 2018-2019 оны үзвэрийн жилийн нээлтээ Америкийн алдарт зохиолч К.Людвигийн "Оддын өвчин" инээдмийн жүжгээр нээлээ. Театрын урлагийг шимтэн сонирхож, хайрлан биширдэг үзэгчидэд хайр, ухаарал, инээд баясал бэлэглэх эл бүтээл энэ 16, 17, 18, 21, 22, 23, 24, 25-нд /ажлын өдөр 19:00, амралтын өдөр 18:00 цагт/ үзэгчдэд хүрнэ.

УДЭТ-ын найруулагч, соёлын тэргүүний ажилтан Ч.Түвшингийн найруулга, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуягийн орчуулга эл бүтээлд зураачаар соёлын тэргүүний ажилтан С.Ариунболд, хөгжлийн зохиолчоор урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Энхбаяр нар ажиллажээ.

Насанд хүрэгчдэд буюу 18-аас дээш насныханд зориулсан “Оддын өвчин” бүтээлийн гол болон туслах дүрийг соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Э.Тодгэрэл, Ц.Баясгалан, Г.Алтангэрэл, Н.Баярмаа болон Г.Номуун, Б.Сэтгэлтүвшин, Ц.Жаргалсайхан, Б.Золжаргал, Б.Золзаяа нар бүтээсэн юм.

Хуваалцах