Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Соёл, спорт

УДЭТ-ын тайзнаа "Тамгагүй төр", "Жаргаагүй нар" жүжиг дахин тоглогдоно

Улсын драмын эрдмийн театр энэ сарын үзвэрийн хуваариа гаргажээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УДЭТ-ын тайзнаа "Тамгагүй төр", "Жаргаагүй нар" жүжиг дахин тоглогдоно
УДЭТ-ын тайзнаа "Тамгагүй төр", "Жаргаагүй нар" жүжиг дахин тоглогдоно. Зураг: МҮОНРТ

Улсын драмын эрдмийн театр энэ сарын үзвэрийн хуваариа гаргажээ. Тодруулбал тус театрын уран бүтээлчид Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Б.Лхагвасүрэнгийн зохиол "Тамгагүй төр" эмгэнэлт драмын жүжиг, соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүрбазарын "Жаргаагүй нар" түүхэн эмгэнэлт жүжгийг тоглохоор болжээ.

Үзвэрийн хуваарь:

Б.Лхагвасүрэн "Тамгагүй төр" эмгэнэлт драмын жүжиг

  • нэгдүгээр сарын 18-нд 19:00 цагт

  • нэгдүгээр сарын 19, 20-нд 18:00 цагт

Ш.Гүрбазар "Жаргаагүй нар" түүхэн эмгэнэлт жүжиг

нэгдүгээр сарын 23, 24-нд 19:00 цагт тус тус тоглоно.

Хуваалцах