Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

УДЭТ-ын уран бүтээлчид Б.Лхагвасүрэнд нэг өдрийнхөө цалинг хандивлана

Тэрбээр ходоодны хорт хавдраар өвчилж, БНСУ-д эмчүүлэхээр өнгөрсөн мягмар гарагт явсан билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УДЭТ-ын уран бүтээлчид Б.Лхагвасүрэнд нэг өдрийнхөө цалинг хандивлана
УДЭТ-ын уран бүтээлчид Б.Лхагвасүрэнд нэг өдрийнхөө цалинг хандивлана. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, ардын уран зохиолч, “Болор цом”-ын гурван удаагийн эзэн, яруу найрагч Б.Лхагвасүрэнгийн эмчилгээний зардалд УДЭТ-ын уран бүтээлчид нэг өдрийнхөө цалинг хандивлахаар болжээ.

Тэрбээр ходоодны хорт хавдраар өвчилж, БНСУ-д эмчүүлэхээр өнгөрсөн мягмар гарагт явсан билээ.

Дээрх театрын уран бүтээлчид энэхүү үйлсэд бусад байгууллага хамт олныг нэгдэхийг уриалав.

Мөн Засгийн газраас түүний эмчилгээнд зориулж 25, нөөц сан болон БШУСЯ-наас 10, ЭМЯ-наас таван сая төгрөг зориулахаар болсон юм.

Б.Лхагвасүрэн энэ сарын 10-нд хагалгаанд орж, эх нутагтаа ирнэ.

Сонирхуулахад ахмад уран бүтээлч УДЭТ-ын урын санд “Атга нөж”, “Тамгагүй төр” зэрэг олон жүжгийн зохиол бичсэн билээ. Үүнээс харахад хийсэн “юмтай” хүн гэдэг сайхан.

Хуваалцах