УДЭТ-ын уран бүтээлчид энэ сард толилуулах үзвэрийн хуваариа гаргажээ
Үүнээс харахад сонгодог хоёр, дотоодын нэг жүжиг байгаа нь үзэгчдийн сонголтод илүү нээлттэй байлгахыг чухалчилжээ.
Мэдээллийн алба

Сүхбаатарын болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Д.Нацагдоржийн нэрэмжит УДЭТ-ын уран бүтээлчид энэ сард үзэгчиддээ хүргэх үзвэрийнхээ хуваарийг гаргажээ.
Ийнхүү танилцуулахад 19-нд “Адууны түүх”, 26-28-нд “Ромео Жульетта”, 31-нд “Жаргаагүй нар” жүжгийг толилуулах юм байна.
Үүнээс харахад сонгодог хоёр, дотоодын нэг жүжиг байгаа нь үзэгчдийн сонголтод илүү нээлттэй байлгахыг чухалчилжээ.
Иймд уншигч таны сонголт аль нь вэ.


















