УДЭТ-ынхан орон нутагт тоглоно
Аялан тоглолтын бүрэлдэхүүнд Монгол Улсын ардын жүжигчин С.Сарантуяа, гавьяат жүжигчин Ж.Оюундарь, жүжигчин Б.Нармандах, С.Болдэрдэнэ, Г.Амгаланбаатар, Ц.Цэрэнболд, Э.Тодгэрэл, М.Тогтохжаргал нарын зэрэг театрын ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл болсон 30 гаруй уран бүтээлч багтжээ.
Мэдээллийн алба

УДЭТ-ын уран бүтээлчид энэ сарын 9-21-нд орон нутагт аялан тоглолт хийхээр бэлтгэлээ базааж байна.
Тодруулбал есдүгээр сарын 9, 10-нд Архангай аймгийн Цэцэрлэг, 12-нд Тосонцэнгэл, 14, 15, 16-нд Завхан аймгийн Улиастай, 19, 20, 21-нд Хөвсгөл аймгийн Мөрөнгийн үзэгчдэд уран бүтээлээ хүргэх аж. Аялан тоглолтын хөтөлбөрт зохиолч, найруулагч Н.Ганхуягын “Бүүвэй”, “Красногоров-7” төслийн хүрээний шилдэг бүтээл “Би ч гэсэн жаргамаар байна”, хүүхэд багачууддаа зориулж Драгунская “Онц сурлагатнууд орохыг хориглоно” жүжгийг тоглох гэнэ.