Удирдаач Н.Буянбаатарын тайлан тоглолт болно
Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын удирдаач Намхайн Буянбаатарын уран бүтээлийн тайлан тоглолт энэ сарын 21-нд Соёлын төв өргөөнд болох гэж байна
Мэдээллийн алба

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын удирдаач Намхайн Буянбаатарын уран бүтээлийн тайлан тоглолт энэ сарын 21-нд Соёлын төв өргөөнд болох гэж байна. Тоглолтод Үндэсний Хөгжмийн Их Найрал, ҮДБЭЧ, ДБЭТ-ийн уран бүтээлчид, Ардын болон Гавьяат цолтнууд, Рок Попын одод хуран цуглах аж. Сонгодогууд эгшиглэх энэ үдшийн нэг азтай үзэгч удирдаач Н.Буянбаатарын гарын үсэг бүхий морин хуураар шагнуулах юм байна.


















