Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Өдөр өнжүүлэх төв"-үүдийг яаралтай цэгцлэх шаардлагатай

Манай улсад үйл ажиллагаа явуулдаг "Өдөр өнжүүлэх төв"-үүдийг яаралтай цэгцлэх шаардлагатай байна гэж Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Ахлах мэргэжилтэн Даваадорж ярилаа.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Өдөр өнжүүлэх төв"-үүдийг яаралтай цэгцлэх шаардлагатай
"Өдөр өнжүүлэх төв"-үүдийг яаралтай цэгцлэх шаардлагатай. Зураг: МҮОНРТ

Манай улсад үйл ажиллагаа явуулдаг "Өдөр өнжүүлэх төв"-үүдийг яаралтай цэгцлэх шаардлагатай байна гэж Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Ахлах мэргэжилтэн Даваадорж ярилаа.

Зарим төвүүд огт зөвшөөрөлгүй. Тухайн газруудын орчин нөхцөл ямар болох, сурагчдыг өдөрт хэдэн удаа хэрхэн хооллодог, хичээлийг нь зөв аргаар давтуулдаг эсэх нь тодорхойгүй. Түүнчлэн эцэг, эхчүүдээс сард хэдий хэмжээний төлбөр авах нь тухайн "Өдөр өнжүүлэх төв"-ийг ажиллуулдаг хувь хүний дурын асуудал болсон байна гэж тэрбээр ярилаа.

Хуваалцах