Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг “Бид бүгд” төсөл хэрэгжиж байна
Дээрэлхэлд өртөх нь хүүхдийн сэтгэцийн болон биеийн эрүүл мэнд, сурлага, зан чанар, амьдралыг үзэх үзэлд сөргөөр нөлөөлдөг төдийгүй нийгэмд олон сөрөг үр дагаварыг бий болгодог аж.
Мэдээллийн алба

“Зориг” сангаас жил бүр хэрэгжүүлдэг “Залуу манлайлагч хөтөлбөр”-ийн оролцогч залуус ЕБС-ийн сурагчдын дунд дахь үе тэнгийн дээрэлхэлийн эсрэг “Бид бүгд” төслийг хэрэгжүүлж байна.
2017 онд БСШУЯ-наас хийсэн судалгаагаар 12-18 насны нийт 4264 хүүхдийн 82.8 хувь нь үе тэнгийнхний дээрэлхэл, хүчирхийлэлд ямар нэгэн байдлаар өртөж байгаа нь тогтоогдсон байдаг.
Дээрэлхэлд өртөх нь хүүхдийн сэтгэцийн болон биеийн эрүүл мэнд, сурлага, зан чанар, амьдралыг үзэх үзэлд сөргөөр нөлөөлдөг төдийгүй нийгэмд олон сөрөг үр дагаварыг бий болгодог аж.
“Бид Бүгд” төслийн хүрээнд үе тэнгийн дээрэлхэлийн талаар ойлголт, түүнээс гарах хор уршгийн тухай танхимийн сургалт явуулахаас гадна цахим хуудсаар дамжуулан олон нийтэд хүргэхийг зорьжээ.
Ерөнхий боловсролын сургуулийн 5-9 дүгээр ангийн 100 гаруй сурагчид мэргэжлийн сэтгэл зүйчид тэнхимийн сургалт орох, дээрэлхэлийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэх сурагчдын клуб байгуулах, сурагчдын өөрсдийн хийсэн бүтээлээр самбар тохижуулах зэрэг ажил хийсэн байна.
“БИд Бүгд” төсөлд хүн бүрийн оролцоо чухал тул эрхэм уншигч та ч үүнд нэгтгэж, нийгэмд дуу хоолойгоо хүргэхэд нээлттэй гэдгийг зохион байгуулагчид хэлж байлаа.


















