Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Уэйд ван Ньекерк 400 метрийн зайд дахин түрүүллээ

Эрэгтэйчүүдийн 400 метрийн зайн шигшээ уралдаанд энэ өдөр ӨАБНУ-ын 25 настай алдарт гүйгч, Риогийн олимпийн наадмын аварга, 2015 оны дэлхийн аварга Уэйд ван Ньекерк тэргүүлсэн байна.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Уэйд ван Ньекерк 400 метрийн зайд дахин түрүүллээ
Уэйд ван Ньекерк 400 метрийн зайд дахин түрүүллээ. Зураг: МҮОНРТ

ДАШТ-ийн 5 дахь өдөр эрэгтэйчүүдийн 400 метрийн зайн шигшээ уралдаанд энэ өдөр ӨАБНУ-ын 25 настай алдарт гүйгч Уэйд ван Ньекерк тэргүүлсэн байна. Риогийн олимпийн наадмын аварга, 2015 оны дэлхийн аварга тэрээр энэ өдөрч мөн амжилтаа баталж, 43.98 секундын амжилтыг үзүүлсэнээр дэлхийн хошой аварга боллоо. 2-р байрт Багамын арлын тамирчин Стивен Гардинер, 3-р байрт Катарын Абделела Ароун нар шалагарсан байна.

Хуваалцах