Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
2019 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар Хэнтий нуруунаас эхтэй Ерөө, Эг, Онон, Балж болон Хэрлэн голын нийт уртын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 20-45 см нэмэгдэж,
Мэдээллийн алба

2019 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар Хэнтий нуруунаас эхтэй Ерөө, Эг, Онон, Балж болон Хэрлэн голын нийт уртын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 20-45 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 5-35 см, Хэрлэн гол Мөнгөнморьт сум орчимд үерийн түвшинг 40 см даван тус тус үерлэж байна.
Иймд дээрх голуудын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэд аж ахуйн нэг байгууллага, аялал зугалгаар яваа хүмүүсийг үерийн аюулаас болгоомжтой байж бага насны хүүхдэд тавих анхааралаа сайжруулахыг зөвлөж байна.
Гадаргын усны судалгааны хэлтэс
2019-06-05


















