Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үер, усны аюулаас урьдчилан сэргийлье

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр наймдугаар сарын 9-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, төв, зүүн аймгуудын зарим газраар, 10, 11-нд зарим газраар, 12-нд төвийн аймгуудын ихэнх

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үер, усны аюулаас урьдчилан сэргийлье
Үер, усны аюулаас урьдчилан сэргийлье. Зураг: МҮОНРТ

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр наймдугаар сарын 9-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, төв, зүүн аймгуудын зарим газраар, 10, 11-нд зарим газраар, 12-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орох тул үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад анхааруулж байна.

Түүнчлэн,

-Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх,

-Хүүхдийг хараа хяналтгүйгээр орхилгүй, гол мөрөн, нуур, цөөрөм, тогтоол усны орчимд тоглуулахгүй байх,

-Амралт, аялал, зугаалгаар явахдаа усны ойролцоо амарч зугаалахгүй байх, нэгдсэн зохион байгуулалттай явах,

-Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, нуурын усанд орохгүй байх,

-Баталгаагүй зам, гүүрээр зорчихгүй байх,

-Гэр, хашаа, саравч, орон байрыг гуу жалга, голын ойролцоох эрэг, татамд барихгүй, суурьшихгүй байх,

-Үерийн ус зайлуулах суваг шуудуу, далан хашлага барих зэргээр өөрийн болон гэр бүлийнхээ амь нас, эд хөрөнгийг хамгаалж, гол усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Хуваалцах