Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2018 оны долдугаар сарын 13-ны өдрийн байдлаар Хэнтийн нуруунаас эхтэй Туул, Тэрэлж, Барх, Балж, Онон, Хэрлэн голын эх болон Хангай нурууны Орхон гол Хархорин сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 25-60 см нэмэгдэж,

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна. Зураг: МҮОНРТ

2018 оны долдугаар сарын 13-ны өдрийн байдлаар Хэнтийн нуруунаас эхтэй Туул, Тэрэлж, Барх, Балж, Онон, Хэрлэн голын эх болон Хангай нурууны Орхон гол Хархорин сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 25-60 см нэмэгдэж, Балж гол үерийн аюултай түвшинг 25 см, Хэрлэн гол үерийн түвшинг 40-60 см, Туул гол Улаанбаатар хот орчимд үерийн түвшинд дөхөн тус тус хүчтэй үерлэж байна.

Долдугаар сарын 14-нд Туул гол Алтанбулаг сум орчимд усны түвшин 25 см нэмэгдэнэ. Иймд дээрх голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс

Хуваалцах