Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

2016 оны зургаадугаар сарын 09-ний өдрийн байдлаар Хангай нурууны арын Идэр, Сэлэнгэ мөрний дунд болон адаг хэсэг мөн түүнчлэн Орхон гол Өлзийт сум , Хангай нурууны өврийн Завхан , Онги, Алтай нуруунаас усжих Ховд, Буянт, Сагсай зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-30 см нэмэгдэж,

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
Үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Зураг: МҮОНРТ

2016 оны зургаадугаар сарын 09-ний өдрийн байдлаар Хангай нурууны арын Идэр, Сэлэнгэ мөрний дунд болон адаг хэсэг мөн түүнчлэн Орхон гол Өлзийт сум , Хангай нурууны өврийн Завхан , Онги, Алтай нуруунаас усжих Ховд, Буянт, Сагсай зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-30 см нэмэгдэж, Алтай нурууны Ховд, Сагсай, Харбут, Булган, Хангай нурууны арын Идэр, өврийн Богд, Завхан, Байдраг зэрэг голууд үерийн түвшинг 10-50 см, Ус судлалын Идэр-Их-Уул, Буянт-Ховд, Булган-Байтаг, Хариг-Сагил харуул орчимд үерийн аюултай түвшинг 10-45 см давсан байдалтай байна. Иймд дээрх голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж, аялаж, амарч буй ард иргэдийг үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.

Ус Цаг Уур, Орчны Судалгаа, Мэдээллийн хүрээлэн
Ус судлалын сектор
2016.06.09

Хуваалцах