Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үерийн далан, хамгаалалт барихад 548 тэрбум төгрөг шаардлагатай

Үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх далан, хамгаалалт барихад 548 тэрбум төгрөг шаардлагатай гэдгийг албаныхан хэллээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үерийн далан, хамгаалалт барихад 548 тэрбум төгрөг шаардлагатай
Үерийн далан, хамгаалалт барихад 548 тэрбум төгрөг шаардлагатай. Зураг: МҮОНРТ

Үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх далан, хамгаалалт барихад 548 тэрбум төгрөг шаардлагатай гэдгийг албаныхан хэллээ. Хотын төв дундуур урсдаг Сэлбэ, Улиастай, Туул голын болзошгүй үерийн хэмжээг 0,1 хувиар тооцож 1000 жилд нэг удаа тохиох, бусад газарт 1 хувь буюу 100 жилд нэг удаа тохиолдох магадлалаар үерийн аюулыг үнэлжээ. Үерийн аюулын судалгаагаар Сэлбэ голын сав дотор байгаа олон айл өрх хамгийн түрүүнд усанд автах эрсдэлд байгаа юм. Тиймээс үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, хамгаалах стратегийг хэрэгжүүлж эхлэх шаардлагатай гэж Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадрал онцоллоо. Энэ ажлыг эхлэж, үерийн далан хамгаалалт барихад 550 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэлээ.

Хуваалцах