Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Уэсли Браун Монголд ирнэ

Өмнө Алтан Бөмбөг ёслолын ажиллагаанд Английн Манчестер Юнайтед клубийн Луис Са болон Петер Шмейхель нар хүрэлцэн ирж байсан билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Уэсли Браун Монголд ирнэ
Уэсли Браун Монголд ирнэ. Зураг: МҮОНРТ

Английн Манчестер Юнайтед клубийн төлөө /1996-2011/ 15 жилийн хугацаанд өөрийн хамгаалалт ур чадвараа харуулж байсан Уесли Майкл Браун Монгол Улсад ирнэ.

Маргааш зохион байгуулагдах МХБХ-ны “Алтан бөмбөг-2022” ёслолын ажиллагаанд Дэлхийн домогт тоглогчдыг хүрэлцэн ирэхийг урьж энэ удаад Уесли Браун оролцохоор боллоо.

Өмнө Алтан Бөмбөг ёслолын ажиллагаанд Английн Манчестер Юнайтед клубийн Луис Са болон Петер Шмейхель нар хүрэлцэн ирж байсан билээ.

Уесли Браун:

Английн Премьер Лигийн аварга: 1998-1999, 2000-2001, 2002-2003, 2006-2007, 2007-2008 /Манчестер Юнайтед/

ЕХБХ-ны Аваргуудын Лиг: 1998-1999, 2007-2008 /Манчестер Юнайтед/

Жимми Мюрфи академийн оны шилдэг залуу тоглогч: /1997-1998, 1998-1999/

Мэргэжлийн хөлбөмбөгчдийн холбооны оны шилдэг багт: Премьер Лиг /2000-2001/.

Хуваалцах