“Өеөдсөн хусны дуулал” үзэсгэлэн маргааш дэлгэгдэнэ
Тэрбээр өмнө нь “Чулууны хээ”, “Чулуу зурж байна”, “Чулуу бичиж байна” гэхчилэн онц сонирхолтой үзэсгэлэнгээ дэглэн толилуулж байсан юм.
Мэдээллийн алба

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, химич, эрдэс судлаач, сэтгүүлч, соёл судлаач, байгаль ажиглагч, профессор Г.Гонгоржав 83 насны сүүдэр дээрээ цуглуулсан “Өеөдсөн хусны дуулал” үзэсгэлэнгээ маргааш Монголын Үндэсний музейн Үзэсгэлэнгийн танхимд дэлгэх гэж байна.
Байгаль эхээс илүү туурвигч үгүй гэдэг.
Хүн төрөлхтний агуу их туурвилуудыг бүтээсэн суутнууд байгалиас л суралцаж эх ундаргаа авсан байдаг. Нэрт судлаач Г.Гонгоржав сүүлийн жилүүдэд байгаль эхийн туурвилуудыг язгуур эхээр нь олж нээж, түүнээ үзэгч сонирхогч олонтойгоо хуваалцаж байгаа билээ.
Тэрбээр өмнө нь “Чулууны хээ”, “Чулуу зурж байна”, “Чулуу бичиж байна” гэхчилэн онц сонирхолтой үзэсгэлэнгээ дэглэн толилуулж байсан юм.
“Сувдан Сондор” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй энэ удаагийн үзэсгэлэнд Г.Гонгоржав судлаачийн цуглуулсан байгаль дээрх хус модны элдэв сонин ур, үйс, мөөг сэлтийг урлагийн бүтээл, ахуйн хэрэглээний эд зүйлс болгосон үзмэрүүд багтжээ.



















