Угийн бичгийн сургагч багш нарыг бэлтгэв
Дорноговь аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Өрх гэр бүлүүдэд ургийн бичиг хөтлөх ажлыг эрчимжүүлэн хүүхэд, залуучуудын хүмүүжил,
Мэдээллийн алба

Дорноговь аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Өрх гэр бүлүүдэд ургийн бичиг хөтлөх ажлыг эрчимжүүлэн хүүхэд, залуучуудын хүмүүжил, төлөвшилд үндэсний өв уламжлалаа дээдлэх нөлөөллийн ажлыг зохион байгуулах” гэсэн зорилтын хүрээнд аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн хэмжээнд "Угийн бичиг хөтлөлт"-ийг эрчимжүүлэх ажил хийж байна.
"Угийн бичиг хөтлөлт"-ийг эрчимжүүлэх ажлын 2018 оны төлөвлөгөөний дагуу сумдад угийн бичгийн сургагч багш бэлтгэх сургалтыг өчигдөр хийлээ. Нийт 14 сумын Насан туршийн боловсролын багш, Сайншанд сумын багийн ажлын алба, ГБХЗХГ, МССТ, "Чандмань-Илч" зэрэг байгууллагаас оролцуулан угийн бичгийн сургагч багшийг бэлтгэж байна.


















