Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ-д хуулийн төсөл өргөн барина

Долоо хоног тутам сэтгүүлчдэд мэдээлэл өгч, цаг үеийн асуултуудад хариулдаг “Ерөнхий сайдын 30 минут” уулзалт өнөөдөр боллоо.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ-д хуулийн төсөл өргөн барина
УИХ-д хуулийн төсөл өргөн барина. Зураг: МҮОНРТ

Долоо хоног тутам сэтгүүлчдэд мэдээлэл өгч, цаг үеийн асуултуудад хариулдаг “Ерөнхий сайдын 30 минут” уулзалт боллоо.

Уулзалтаар Ерөнхий сайд Шинэчлэлийн Засгийн газар хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг тухайгаа 2013 оны календарьчилсан төлөвлөгөөн дээр тайлбарлалаа. Тэрбээр Шинэчлэлийн Засгийн газар Хөдлөх хөрөнгө, эрхийн барьцааны тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар ажиллаж байна. Орон сууцны зээлийн хүү буурч найман хувь болсон боловч бусад зээлийн хүү буурахгүй байна. Бусад зээлийн хүүг бууруулахын тулд иргэн бизнес эрхлэхээр эд хөрөнгөө барьцаанд тавьсан тохиолдолд ямар нэгэн асуудал үүсвэл банк шүүхтэй маргалдахгүйгээр хөрөнгийг борлуулдаг тогтолцоонд шилжинэ. Ингэснээр банкны эрсдэл багасч, иргэнд очих зээлийн хүү буурах боломжтой болно гэлээ. Ийм хуулийн төслийг 10 дугаар сард багтаан УИХ-д өргөн мэдүүлэх юм байна.

Хуваалцах